Хурал болох газар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-15 хаягт байрлах Туушин зочид буудлын 4 давхарт, “Сүлд” танхимд
Хурал болох өдөр, цаг: 2024 оны 04 сарын 29-ний өдрийн Даваа гаригт 15.00 цагт
Хурал болох хэлбэр: Танхим
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 04 сарын 12-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал:
- “Монгол базальт” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж, батлах
- “Монгол базальт” ХК-ийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, батлах
- “Монгол базальт” ХК-ийн дунд хугацааны хөгжлийн бодлого хэлэлцэж, батлах
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын хөтөлбөр
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан
- Компанийн 2023 оны санхүүгийн тайлан
- Компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
- Ногдол ашиг тараах тухай ТУЗ-ийн тогтоол
- Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудас
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн хурлын материалтай 2024 оны 03 сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 10.00-16.00 цагийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани болон Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, “Фламинго тауэр”-ийн 7 давхарт компанийн төв оффисын аль нэгт очиж эсхүл www.basaltwool.mn цахим хуудсаар дамжуулан танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 75114444 утсаар авч болно.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Хувьцаа эзэмшигчдийн хурлын материалтай танилцах бол энд дарна уу.